"Салбар дундын тархи судлал" - 2022 олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
2022 оын 08 сарын 12-13 өдрүүдэд САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛ - 2022 сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн хурлын зааланд амжилттай зохион байгуулав.Хурлын үйл ажиллагааг нээж ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, ШУА-ийн ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор Л.Баттүвшин нар үг хэллээ.
Монгол, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Малайз, ОХУ, Казакстан болон Киргиз зэрэг 9 улсын 14 зочин илтгэгч нар илтгэл тавьсан. Хуралд нийт 150 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон. Гадны зочид төлөөлөгчдөөс дурдвал:
Пан Гил Сүү БНСУ, ТСХ-ийн Ерөнхийлөгч
Му Мин Пү БНХАУ, ТСХ-ийн Ерөнхийлөгч,
Пикси Чиа ДТСБ-ын Ази-Номхон далайн бүсийн хорооны дарга,
Тадаши-Иса Япон, Киото Их Сургууль, Профессор,
Майкл Линг Малайз, Путра Их Сургууль, дэд профессор
Зипинг Панг АНУ, Ратгерс Их Сургууль, Дэд Профессор;
Элена Молчанова Төв Азийн Америкийн Их Сургууль, Профессор,
Антон Варламов Пушкины нэрэмжит Орос Хэлний Институт, Профессор
Мөн та бүхэн товч мэдээллийг дараах холбоосоор орж үзээрэй. Multidisciplinary Brain Science 2022