Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Салбар дундын тархи судлал-2022” тархи судлалын 7 хоног
Салбар дундын тархи судлал-2022” тархи судлалын 7 хоног

"Салбар дундын тархи судлал-2022” тархи судлалын 7 хоногийн арга хэмжээг Дэлхийн тархи судлалын байгууллага, Монгол Улсын ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын нийгэмлэг, , БШУЯ, ШУА, АШУҮИС, Монголын сэтгэл судлалын нийгэмлэг хамтран амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд: Дэлхийн тархи судлалын байгууллага,Монгол Улсын ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран "Салбар дундын тархи судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Төв азийн тархи судлал” хэлэлцүүлэг, Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарсан "Тархи, түүнтэй холбоотой эмгэгүүд" олон улсын сургалт, Монголын сэтгэл судлалын нийгэмлэгтэй хамтран "Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд" мэргэшүүлэх сургалт, БШУЯ, ШУА-тай хамтран Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн байгуулагдсан хүндэтгэлийн арга хэмжээ, БНСУ-ын Тархи судлалын хүрээлэн Монгол Улсын ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах,  БНСУ-ын Тархи судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч доктор,профессор Пан Гил Сүү-д ШУА-ийн хүндэт жуух бичиг, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн "Зөвлөх профессор" цол олгох ёслолын үйл ажиллагаа, "Монголын тархи судлалын шинжлэх ухааны хэтийн төлөв" олон улсын эрдэмтдийн дугуй ширээний ярилцлага, Монгол Улсын залуу тархи судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, АШУҮИС-ийн Нейросайнсын клубын оюутнуудтай хамтран "Ирээдүйн тархи судлал" бүтээлийн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.







Бусад мэдээлэл