BEST PAPER AWARDS YOUNG SCIENTIST CONFERENCE
ЗОРИЛГО: Жил бүр “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо магистрант, докторант оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор
зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд “The Best Paper Awards - 2024” (BPA2024) магистрант, докторант оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: БШУЯ, МЗЭХ, ШУТC,
ХААИС, МЭЗБЗЭХ
ХАМРАХ ХҮРЭЭ: Энэхүү эрдэм шинжилгээний хуралд шинжлэх ухааны бүх салбарт магистр, докторт суралцаж буй магистрант, докторант - залуу судлаачид нь өөрсдийн судалгааны ажлын үр дүнг англи хэл дээр хэлэлцүүлэн, оролцох боломжтой.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох судлаачид дараах шаардлагыг хангасан байх:
1. 40 хүртэлх насны магистр, докторт суралцаж буй оюутан, залуу судлаач байх
2. Шинжлэх ухааны салбарын аль нэг чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байх
3. Шинжлэх ухааны тодорхой үр дүнг гарган авсан судалгааны ажил байх
4. Судалгааны ажлыг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр англи хэл дээр бэлтгэн илгээсэн байх
5. Судлаач нь өөрийн судалгааны ажлыг англи хэл дээр танилцуулах зохих түвшний англи хэлний мэдлэгтэй
байх
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ: BPA эрдэм шинжилгээний бага хурал 3 үе шаттай зохион байгуулагдана.
Үүнд:
1. 2024 оны 04 сарын 15-ны өдрийг дуустал оролцогч нарын бүтээл, өгүүллийг хүлээн авна.
2. Хүлээн авсан бүтээл, өгүүлэлд МЗЭХ-оос сонгогдсон шинжлэх ухааны салбаруудын тэргүүлэх эрдэмтэд
хянан магадалгаа хийж, хариуг мэдэгдэх болно.
3. Хянан магадалгаа хийгдэж хангалттай үнэлгээ авсан бүтээл, өгүүллийг 2024 оны 04 сарын 23-ны өдөр
эрдэм шинжилгээний бага хуралд англи хэл дээр танилцуулан хэлэлцүүлнэ.
ХААНА: 2024 оны 04 сарын 23-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдана.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Тэргүүн байр магистрант - 2, докторант - 2 тус бүр мөнгөн шагнал, өргөмжлөл хүртэнэ.
ӨГҮҮЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Өгүүллийг amar.uuld@gmail.com; otgon9191@gmail.com хаягаар
дараах загварын дагуу бэлтгэж ирүүлнэ үү.
Загвар формат татах:
ХОЛБОО БАРИХ УТАС: 976 – 99043287, 91910601