Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Нойрны эрүүл ахуйн зөвлөмжүүд
Нойрны эрүүл ахуйн зөвлөмжүүд

“Сайн нойрны эрүүл дадлууд”

Нойрны эрүүл ахуйн зөвлөмжүүд:

1. Нойр тань хүрээгүй үед орондоо битгий ор

Унтах цаг болсон ч нойр чинь хүрэхгүй байгаа тохиолдолд ямар нэгэн өөр зүйл олж хий. Ном унших, зөөлөн хөгжим сонсох эсвэл сэтгүүл уншиж болох юм. Нойрны талаар санаа зоволгүй тайвшруулах нөлөөтэй зүйлс олж хийх нь чухал юм.

2. Унтахаар хэвтснээс хойш 20 минутын дараа та унтаагүй бол орноосоо бос

Дээр дурьдснаар тайвшруулах зүйлс олж хий. Ингэхдээ боломжтой бол унтлагын өрөөнөөсөө

гарч тайвшруулах зүйлсээ хийгээрэй. Унтлагын өрөө тань таны унтах ёстой газар болохоос

уйдахаараа ордог газар биш. Харин нойр тань хүрэх юм бол шууд орондоо ороорой.

3. Унтахын өмнө тогтмол хийдэг үйлийг хэвшүүл

Жишээлбэл хөнгөн зууш идэх, бүлээн шүршүүрт орох эсвэл ном унших гэх мэт.

4. Өглөө бүр тогтмол ижил цагт босох

Амралтын өдөр байсан ч ижил цагт босох нь чухал юм.

5. Үргэлж бүтэн нойртой хонож байх

Хангалттай нойроо авч чадвал та бие амарсан байх бөгөөд энэ нь өдрийн

ажлын ачааллыг төвөггүй давахад тань тусална.

6. Аль болох өдрөөр их унтахгүй байх хэрэгтэй

Та өдрийн цагаар унтахгүй байх, хэрвээ шаардлагатай бол 1цагаас илүүгүй дуг хийж болно. Өдөр 15 цагаас хойш дуг хийж, унтаж болохгүй.

7. Өдөр бүр мөрддөг тогтмол хуваарьтай байх

Тогтсон цагт хоол, ажил, гэрийн ажил болон бусад зүйлсээ хийж хэвших нь таны бие махбод өөрийн дотоод биологийн цагаар хэвийн ажиллахад их тустай болохыг санаарай. Brain and Mind Research Institute Mongolian Academy of Science

 

8. Унтлагын өрөөндөө, ялангуяа орондоо зурагт үзэх, утсаар ярих, унших, бичих зэрэг унтахаас өөр зүйлийг хийхгүй байх

Оройн 21 цагаас хойш өрөөний гэрлийг бүдгэрүүлж, зурагт үзэх утас, компютер ашиглах зэргийг хийхгүй байвал зохих бөгөөд унтлагын өрөөндөө эднийг бүү авч ороорой.

9. Өдрийн хоолноос хойш кофе мэтийн ямар нэг каффейн бүхий хүнс хэрэглэхгүй байх

10.Шар айраг, дарс эсвэл ямар нэг спиртний зүйлсийг унтахаас өмнө 6 цагийн хугацаанд хэрэглэхгүй байх

11.Унтахаасаа өмнө тамхи татах эсвэл ямар нэгэн никотины агууламж бүхий зүйлсийг хэрэглэхгүй байх

12.Орондоо өлсгөлөн битгий ор, гэхдээ унтахын өмнө хэтрүүлэн хооллож мөн болохгүй. Хөнгөн хоолтой унтах нь чухал

13.Унтахын өмнөх 3цагын хугацаанд хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх

Та тогмтол дасгал хөдөлгөөн хийж байх ёстой, гэхдээ аль болох өдрийн эртэд хийхийг хичээгээрэй. (Мэдээж огт хийхгүй байснаас оройн цагаар ч болтугай хийх хэрэгтэй. Нойрны асуудалтай байгаа бол энэ тухайгаа эмчтэйгээ зөвлөөрэй)

14.Нойрны эмнээс татгалз, зайлшгүй үед болгоомжтой хэрэглэ

Ихэнх эмч нар нойрны эмийг 3 долоо хоногоос урт хугацаанд зөвлөдөггүй. Нойрны эм ууж буй үедээ спиртийн төрлийн зүйл огт хэрэглэж болохгүй.

15.Өөрийн санааг зовоож буй зүйлсээс сал эсвэл шийд

Та орондоо унтаж амрах ёстой болохоос санаа зовж хэвтэх ёсгүй юм. Мэдээж асуудлууд шийдэхэд хэцүү байж болох ч нэг нэгээр нь өдрийн эртэд шийдэх гээд үзээрэй.

Унтлагын өрөөгөө чимээгүй, харанхуй бөгөөд бага зэрэг сэрүүн байлга.

Унтлагын өрөө нэг ёсны “агуй” мэт байх ёстой юм. Энэ нь таньд тийм тааламжтай сонсогдохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ сарьсан багваахайнуудын хувьд болоод л байдаг юм. Сарьсан багваахай нь жинхэнэ унталтын аварга бөгөөд тэд өдөрт 16цагыг өөрсдийн агуйдаа унтдаж өнгөрөөдөг байна. Энэ магадгүй тэдний харанхуй сэрүүн агуйд унтдагтай холбоотой байж болох юм шүү.


© 2022


Бусад мэдээлэл