Бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар
Сэтгэл
судлал нь хүний оюун
ухаан хэрхэн ажилладгийг нээн илрүүлэх,
хүмүүс хэрхэн суралцаж байгааг үнэлэх, хүний гүйцэтгэлийн дээд амжилтыг нэмэгдүүлэх болон эрүүл амьдралын хэв маягийг
сонгоход нь туслах шинжлэх ухаан юм.
Сэтгэл судлаачид хүмүүс хэрхэн таньж мэдэн, суралцдаг болон өөрийн амьдралд тохиолдож буй үйл явдлыг хэрхэн тайлж уншиж байгаа мөн хэрхэн шийдвэр гаргаж буйг илүү сайн ойлгохын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг ашигладаг. Үүний дүнд олж авсан мэдлэгээ ур чадвар, арга барилд шилжүүлэн хүмүүсийг өдөр тутмын амьдралдаа илүү ухаалаг шийдвэр гаргахад нь тусалдаг байна. Хүний бие махбод, сэтгэцийн үйл ажиллагаа, нийгмийн харилцаанууд мөн тэдгээрийн харилцан нөлөөллөөс үүсэж буй хүчин зүйлүүд хүний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байгаа талаар гүн гүнзгий судлагдсан мэдлэгт үндэслэн сэтгэл судлаачид хүнийг сэтгэлзүйн хувьд эрүүл байлгах, ямарваа нэгэн сэтгэлзүйн асуудлыг өөрөө даван туулахад нь туслах ба илүү идэвх, бүтээмжтэй ажиллах, амьдрах мөн хийж буй сонголт нь ухаалаг бөгөөд оновчтой байхад хориг, саад болж буй нөхцөл байдлыг тодорхойлж, тэдгээрийг аюулгүй арга техник ашиглан шийдвэрлэх, даван туулахад нь туслах зорилготой. Сэтгэл судлаачид сэтгэл судлалын шинжлэх ухааны арга барилыг ашиглан хүмүүст өөрт буй нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, сэтгэлзүйн асуудлаа даван туулах чадварт суралцахад нь туслах замаар амьдралын чанарыг дээд түвшинд хүргэхэд гол зорилго нь оршино. Сэтгэл судлалын талаар гүн гүнзгий, баялаг мэдлэг, ойлголт болон дадалтай болох нь хүмүүст өөрсдийн хийж буй үйлдэл, зан төрхийг танин мэдэж улмаар бусад хүмүүстэй илүү сайн харилцаж, ойлголцоход туслах ба аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдралыг бүтээхэд нь тусалдаг.
Эх сурвалж:
https://www.apa.org/education-career/guide/paths/improve-lives
https://www.verywellmind.com/psychology-4014660