(Autism Spectrum) аутизмын спектрийн эмгэгийн судалгаа
Эрдэмтэн: Éva Kereszturi (Department of Molecular Biology, Semmelweis University, H-1085 Budapest, Hungary)
Аутизмын өвчлөл маань дэлхий нийтийг зочроосон нэгэн төрлийн эмэг өвчин болж байна. 2023 онд хийсэн сүүлийн үеийн судалгаагаар. Аутизмын спектрийн эмгэг (ASD) нь хувь шинж чанартай,
мэдрэлийн хөгжлийн эмгэг болох нь тогтоогдсон байна. 2000 оноос аутизмын тархалтын талаарх мэдээлэл дэлхий даяар өсөх хандлагатай байгааг харуулж байна.
(Kanner’s) Каннерийн тодорхойлолтод үндэслэсэн оношилгоогоор 10.000 хүн тутмын 4-5 нь өвчилсөн гэж тооцоолон гаргасан бол аутизмын тархалт 2010 он гэхэд 1%-д хүрч, сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар нэмэгдсээр байна. Газарзүйн тархалтад дүн шинжилгээ хийхэд АНУ, Европ, Ази, Африк орнуудын ASD -ийн тархалт дэлхий даяар 0.2% -аас 2.5% хооронд хэлбэлзэж байна. 2012 онд ижил төстэй судалгаагаар дэлхийн дундаж тархалтыг 1%, нэлээд өргөн хүрээтэй (0.01% - 4.3%) гэж тооцоолон гаргасан байна. 2010 оноос хойш АНУ-д аутизмын тархалт хоёр жил тутамд системтэйгээр дүн шинжилгээ хийхэд найман настай хүүхдийн хүйсийн өвөрмөц тархалтын түвшинг гаргасан байна.
Зураг 1. 2010-2020 оны хооронд АНУ-д аутизмд өртсөн хүүхдүүдийн тархалтын
(A) болон IQ
(B)-ийн чиг хандлага
Аутизмын спектрийн эмгэгийн ASD - ийн генетикийн талуудыг судлахаас гадна ДНХ-ийн түвшний ангиллыг боловсруулах нь ирээдүйд чухал сэдэв болж байна.
Зураг 2. Хүүхдийн тархи (Аутист тархи ба хэвийн тархи)
Молекул, Системийн нейросайнсын салбар