Монгол улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх шинэ хөтөлбөр болох ШУА-д дадлагажигч (Intern) хүлээн авах хөтөлбөрийн дагуу ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн дадлагажигч Д.Содбилэг дадлагажигчийн тайлангаа хэлэлцүүллээ. Тайлангийн хуралд ШУА-ийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбацацрал, Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Дарханзул, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Салбар дундын трансляц, инновацын төв(захиргаа, менежментийн хэлтэс)-ийн дарга, З.Отгон, Ахлах нягтлан бодогч Д.Батцэцэг болон бусад эрдэм шинжилгээний ажилтан, дадлагажигчид оролцлоо. Манай дадлагажигчийн хийсэн Тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх BMRI студийн контент, подкасттай танилцах бол "Brain and Mind Research Institute" YouTube сувгийг сонгоно уу.