Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Монголын иогчдын холбоо, Япон Улсын эмчилгээний иогийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Монголын иогчдын холбоо, Япон Улсын эмчилгээний иогийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Монголын иогчдын холбоо, Япон Улсын эмчилгээний иогийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Ази, номхон далайн эмчилгээний иогийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалтыг хамтран зохион байгуулах, Япон Улсын Эмчилгээний иогийн нийгэмлэгтэй туршлага солилцох, нойрны эмгэг, стресс, сэтгэл түгших, айдас, сэтгэл гутралын эмгэгийн үе дэх сэтгэл засал болон эмийн бус эмчилгээний иогийн зөөлөн дасгал эмчилгээ, хөтөлбөрт сургалт, судалгаа боловсруулалтын арга техникүүдээс суралцах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монголын иогчдын холбооны гишүүн төвүүдийн үйл ажиллагааг түшиглэн эмчилгээний иогийн сэргээн засах дасгал хийхийн өмнө болон дасгал хийсний дараа сэтгэл зүйн тест, тархи судлалын стандарт асуумж авах, эмчийн үзлэг, цусан дахь холестерин үзэх гэх мэт судалгаа хөгжлийн олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.



Бусад мэдээлэл