Монгол Улсын ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Монголын иогчдын холбоо, Япон Улсын эмчилгээний иогийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Япон Улсын эмчилгээний иогийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кайшин Кимура( Keishin Kimura), Ерөнхий нарийн бичгийн дарга Хироми Мори (Hiromi Mori) нар тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад зочилж, талууд хамтран ажиллах санамж бичгийн ажлын төлөвлөгөөгөө ярилцан тохиролцов. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Салбар дундын тархи судлал"-ын 7 хоног арга хэмжээний хүрээнд Ази, номхон далайн эмчилгээний иогийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалтыг хамтран зохион байгуулах талаар санал нэгдэж ажлын хэсэг байгуулахаар тогтов.