Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд "Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна" уриатай "Монос групп"-ийн Эрдэм шинжилгээ, бизнес эрхэлсэн захирал доктор Д.Хандмаа, "Монос групп"-ийн Хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхцэцэг нар зочиллоо.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд "Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна" уриатай "Монос групп"-ийн Эрдэм шинжилгээ, бизнес эрхэлсэн захирал доктор Д.Хандмаа, "Монос групп"-ийн Хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхцэцэг нар зочлон ТССХ-ээс Улаанбаатар хотын бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран хэрэгжүүлдэг "Улаанбаатар хотын хөгжлийн индекс судалгаа тэр дундаа нийслэлийн хүн амын дундах стрессийг хэрхэн бууруулах, ТССХ-ийн инновацын кластерын хүрээнд хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж албан байгууллагуудын хүний нөөцөд сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг дэмжин хамтран ажиллахаар тогтов. Мөн ШУА-ийн Тархи сэтгэл судлалын хүрээлэнгээс Тархи судлалын 7 хоногийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг "Салбар дундын тархи судлал"-ын олон улсын хурал, сургалтад 2024 онд хамтран оролцох, 2025 оноос Монос группийн ажилтнуудад сэтгэл зүйн эрүүл мэндийн цогц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж, хамтран ажиллах санамж бичиг, төлөвлөгөөг урьдчилан тохиролцов.

Бусад мэдээлэл