Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БШУЯ-НЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
БШУЯ-НЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ  ЗУРЛАА.

ШУЯ-НЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
    Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УАУТХ-ийн Захирал, АШУ-ны доктор.,профессор, Академич Ч.Чимэдрагчаа , Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор.,профессор Ж.Цолмон, УАУТХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга АУ-ны доктор Б.Дэжидмаа, ЭМТҮЧАБА-ны дарга, АУ-ны доктор, УАУ-ны зөвлөх зэргийн эмч Д.Амарзаяа болон Уламжлалт анагаахын эмнэлгийн дарга, Уламжлалт эмийн үйлдвэрийн дарга, салбар, төв, лабораторийн эрхлэгч нар, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга ХУ-ны доктор Б.Булгантуяа, Молекул, системийн нейро сайнсын салбарын эрхлэгч БУ-ны доктор Г. Оюунчулуун Салбар дундын трансляц, инновацын төвийн дарга, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгон нар оролцов.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:
  • УАУТХ-ийн Эрдэм шинжилгээний лабораториуд, уламжлалт анагаахын эмнэлгийг түшиглэн мэдрэл, сэтгэцийн гаралтай өвчний эмнэлзүйн туршилт судалгаа, уламжлалт эмийн ургамал, эмийн фармакологи, технологийн хамтарсан судалгаа хийх
  • ТССХ-ийн Эмнэлзүйн нейросайнсын салбарын нойрны лабораторийг түшиглэн нойргүйдлийн өвчний оношилгоо эмчилгээнд уламжлалт анагаах ухааны зүү төөнө, бариа засал болон шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэх
  • УАУТХ-ийн Уламжлалт анагаахын эмнэлэг, ТССХ-ийн ортодент зөвлөх эмнэлгийн үйл ажиллагааг уялдуулан “Хиймэл оюун ухаанд суурилсан цахим зөвлөх эмч үндэсний кластер” инновацын төслийг хамтран хэрэгжүүлэх;
  • Хоёр байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнууд, эмч, сэтгэл зүйчдийг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан тархи, судлалын үндсэн техник, клиник сэтгэл судлалын туршилт судалгаа, дадлага ур чадвараар чадавхжуулах, урт болон богино хугацааны мэргэшүүлэх давтан сургалтыг олон улсын хөтөлбөрөөр хэрэгжүүлэх;
  • УАУТХ-ийн Уламжлалт анагаахын эмнэлэг, уламжлалт эмийн үйлдвэр, гарааны компаниудтай ТССХ-ийн Салбар дундын трансляц, инновацын төв хамтран мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний борлуулалт, маркетинг, төрийн худалдан авалт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хиймэл оюун, машин сургалтын GPT-4 нейромаркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс уламжлалт анагаахын эмнэлгийн үйлчлүүлэгчдийн онцлогт тохирсон (ОХУ, Солонгос, АНУ-аас нутагшуулсан) баталгаат-тохироц чанарыг хангасан сэтгэл зүй, эмнэлзүйн сорил, тестийг нэвтрүүлэх
  • УАУТХ-ийн Судалгааны салбар, нэгжүүдтэй хамтарсан суурь болон хавсарга судалгаа, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, семинар, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;
  • Сэтгэл судлалын шинжлэх ухаан болон анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, салбар дундын тархи судлалын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүл хөгжүүлэлт, оюуны өмчийн бүтээл гаргахад хамтран ажиллах;


Бусад мэдээлэл