Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ГУРВАН ЭРДЭНЭ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ГУРВАН ЭРДЭНЭ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ  ЗУРЛАА.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ГУРВАН ЭРДЭНЭ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:
- ГЭБДС-тай хамтран Сэтгэл судлалын судалгааны магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх
- ТССХ-ийн Сэтгэл судлалын салбарын үйл ажиллагааг түшиглэн сэтгэл судлалын бакалавр, магистрантурын оюутнуудын судалгааны дадлага ажлыг зохион байгуулах
- ТССХ-г түшиглэн нийгмийн сэтгэл судлал, монгол хүний зан төлөвийн судалгаа болон салбар дундын судалгаа хөгжүүлэх
- ГЭБДС-ийг түшиглэн оюутны старт апп, гарааны компани, энтрепренершип болон хиймэл оюун, машин сургалтын GPT-4 хөтөлбөр хэрэгжүүлэх
- Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс гурван эрдэнэ багшийн дээд сургуулийн багш, оюутнуудын онцлогт тохирсон баталгаат-тохироц чанарыг хангасан сэтгэл зүй, эмнэлзүйн сорил, тестийг нэвтрүүлэх
- ГЭБДС-ийн Мэргэжлийн тэнхим, салбар, нэгжүүдтэй хамтарсан суурь болон хавсарга судалгаа, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, семинар, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;
- Сэтгэл судлал, нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаан болон салбар дундын тархи судлал, нейросайнсын судалгаа, үндэсний болон олон улсын олимпиад, тэмцээн уралдаан, шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүл хөгжүүлэлт, оюуны өмчийн бүтээл гаргахад хамтран ажиллах;


Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор.,профессор Ж.Цолмон, ГЭБДС-ийн Захирал ХБШУ-ны доктор Ч. Жанчин, Сэтгэл судлалын тэнхимийн багш нар болон Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга ХУ-ны доктор Б.Булгантуяа, Сэтгэл судлалын салбарын эрхлэгч, сэтгэл судлаач Б. Биндэрьяа, Салбар дундын трансляц, инновацын төвийн дарга, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгон, Эмнэлзүйн нейросайнсын салбарын эрхлэгч, хүний их эмч Б.Үүрийнтуяа, Ахлах нягтлан бодогч Д.Батцэцэг, Сэтгэл судлалын салбарын ЭША, сэтгэл судлаач Ч.Анударь, Салбар дундын трансляц, инновацын төвийн ЭША, Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч М.Сайнбаяр нар оролцов.



Бусад мэдээлэл