Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн судлаачид “Neuroscience 2024- Society for Neuroscience” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
АНУ-д тархи судлалын шинжлэх ухааны хамгийн өргөн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг олон улсын эрдэм шинжилгээний хурал болох “Neuroscience- Society for Neuroscience” энэ жил Чикаго хотноо 2024/10/05-2024/10/09 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын үеэр 30 мянга гаруй тархи судлаачид хүрэлцэн ирж, судалгааны ажлаа танилцуулан ололт амжилтаа дэлхий дахинаа хуваалцаж бие биенээсээ суралцсан өдрүүд болж өндөрлөсөн юм.
ШУА-ын Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн судлаачид болох Б.Доржнамбар, Б.Биндэръяа, Б.Найдан, Л.Баттүвшин нар “The Relationship Between Fatigue Level, Positive and Negative Affect Among University Students” сэдэвт илтгэлээр оролцсон ба Онолын сэтгэл судлалын салбар эрхлэгч Б.Биндэръяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг төлөөлөн илтгэлээ хэлэлцүүллээ.
Олон улсын судалгааны чиг хандлага орчин үеийн амьдралын хэв маяг, хүний био хэмнэл, нойрны тулгамдсан асуудал болон стрессын шалтгаант тулгамдсан асуудлууд болон бусад эмгэг өөрчлөлт физиологийн асуудлыг шинжлэх ухааны өндөр түвшинд судалж голлон анхаарч байгааг нь энэхүү хурлын үеэр онцоллоо. Дэлхийн нэр хүндтэй сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дээрх асуудлуудын хүрээнд танин мэдэхүйн, клиникийн болон молекул биологийн суурь лабораторуудын үйл ажиллагаанд үндэслэн арга аргачлалуудыг хэрэглэж байна.
Jichi Medical University-ийн докторант судлаач Л.Амарсанаа, KBRI –ийн докторант судлаач Индра нарын хамт
IBRO-Ази номхон далайн бүсийн дарга, профессор Л.Баттүвшин, NIH-ийн судлаач, доктор Буяндэлгэр, KBRI-ийн докторант судлаач Индра нарын хамт
БНСУ-ын Тархи судлалын хүрээлэнгийн (KBRI) ерөнхийлөгч профессор СоПанГил, Brain Bank-ны захирал КимХёонСок нарын хамт
Бусад мэдээлэл