-Хөгжлийн ялгаатай хүүхдийн ар гэр, эцэг эх, тэдэнтэй ажилладаг эмч, сувилагч нарт чиглэсэн сэтгэл зүйн бэлэн байдлыг үзүүлэлт гаргах, дэмжих сургалт, семинар зохион байгуулах
-ШУА-ийн ТССХ-тэй хамтран дэлхийн тэргүүлэх тархи судлалын шинжлэх ухааны дэвшилтэд арга технологи, нийгмийн суурь шинжлэх ухаан сэтгэл судлалын судалгаа, хөгжлийн үйл ажиллагаанд түшиглэн хөгжлийн ялгаатай хүүхдийн хэл яриаг сэргээн засах, клиник болон нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний хөтөлбөр
-ТССХ-ийн Эмнэлзүйн нейросайнсын салбарын нойрны лабораториг түшиглэн хөгжлийн ялгаатай хүүхэд, эцэг эхчүүдийн нойргүйдлийн асуудал, оношилгоо эмчилгээг орчин үеийн клиник сэтгэл судлалын эмчилгээ, оношилгооны аргуудтай хослуулан салбар дундын үйл ажиллагаагаар хөгжүүлэх
-ШУА-ийн ТССХ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүдийн сэргээн засах судалгааны лаборатори, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдрэлийн сэргээн засах сувилал хөгжүүлэх
-Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс ХБХСЗХТ-ийн үйлчлүүлэгчдийг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат-тохироц чанарыг хангасан сэтгэл зүй, эмнэлзүйн сорил, тестийг нэвтрүүлэх
-ХБХСЗХТ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирох туслах хэрэгсэл ( протез, ортопед)-ийн үйлдвэрийг ТССХ-ийн Салбар дундын трансляц, инновацын төвтэй хамтран мэдлэг шингэсэн туслах хэрэгслийн үйлдвэрлэл, эмийн үйлдвэр, эмийн санг нейромаркетингид суурилсан гарааны компани байгуулах замаар үндэсний инновацын кластер үүсгэх
-ХБХСЗХТ-ийн үйл ажиллагааг ТССХ-ийн ортодент зөвлөх эмнэлгийн үйл ажиллагааг уялдуулан “Хиймэл оюун ухаанд суурилсан цахим зөвлөх эмч үндэсний кластер” инновацын төслийг хамтран хэрэгжүүлэх;
-ШУА-ийн ТССХ-ийн Судалгааны салбар, нэгжүүдтэй хамтарсан суурь болон хавсарга судалгаа, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, семинар, төсөл хэрэгжүүлэх;
- Бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх