МОНГОЛ
УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН "СЭТГЭЛ
ЗҮЙЧ, ЭМЧ НАР ТОРГОН ХИЛД" ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЭД ИРЛЭЭ.
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг хил хамгаалах ерөнхий
газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:
Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн анги,
салбарын бие бүрэлдэхүүн, орон нутгийн ард иргэдэд тархи судлал, сэтгэл
судлалын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, эмчийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө
мэдээлэл өгөх зорилгоор “Сэтгэл зүйч, эмч нар торгон хил”-д шинжлэх ухааныг
түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хилийн заставуудад үүргээ амжилттай
гүйцэтгээд ирлээ.
Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэсэн багийн бүрэлдэхүүнд хил хамгаалах ерөнхий газрын Сэтгэлзүйн хангалтын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Цэдэндорж, ахмад Ж.Пунцагдундав нар болон ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Салбар дундын трансляц, инновацын төв-захиргаа, менежментийн хэлтсийн дарга З.Отгон, Сэтгэл судлалын салбарын эрхлэгч, сэтгэл зүйч Б.Биндэрьяа, Эмнэлзүйн нейросайнсын салбарын эрхлэгч, хүний их эмч Т.Энхнаран, Сэтгэл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, сэтгэл зүйч Ч.Анударь, Эмнэлзүйн нейросайнсын салбарын эрдэм шинжилгээний ажилтан хүний их эмч М.Цогт-Итгэл, эрдэм шинжилгээний ажилтан хүний их эмч Б.Үүрийнтуяа, жолооч Б.Батэрдэнэ нар ажиллав.
БИДНИЙ АЖИЛД ХАЛУУН ДОТНООР ТУСАЛСАН ДУГААР
АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ХИЛИЙН ЗАСТАВЫН ХАМТ ОЛОНД ГҮНЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.