Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухааны ажилчдын өдрийн мэндийг хүргэе
Шинжлэх ухааны ажилчдын өдрийн мэндийг хүргэе

Өнөө цагийн дэвшилтэт технологи, мэдээллийн эрин үед судлаачдын өмнө тавигдаж буй үүрэг хариуцлага, судалгаа шинжилгээний ажлын чанар, нийгэмд үзүүлэх нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаа төдийгүй бидний дэвшүүлж буй шинэлэг санаа, судалгааны үр дүн бүхэн нь улсынхаа хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэн хичээнгүйлэн ажилласаар байна.

Тэр дундаа тархи судлал, сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар нь хүн төрөлхтний сэтгэлгээ болон сэтгэлийн гүн гүнзгий нарийн түвшинд нэвтэрч, хөгжлийг тодорхойлох хэмжүүр болсон учраас бид хөгжил, дэвшлийн судалгааг хийж байгаадаа маш баяртай байдаг билээ.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний салбарт хүчин зүтгэж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууддаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
Та бүхний мэргэжлийн ур чадвар, эрдэм мэдлэг, ухаалаг сэтгэлгээ нь Монгол Улсын хөгжил цэцэглэлт, Монгол хүний сайн сайхны төлөө улам бүр өргөжин дэлгэрч байх болтугай.

Хүндэтгэсэн,
Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал АУ-ын доктор, дэд профессор Л.Содномцогт


Бусад мэдээлэл