Нийтлэсэн
2021 оны 09 дугаар сарын 29-ны Монгол Улсын Засгийн газрын 299 тогтоолоор ШУА-ийн Харьяа Тархи Сэтгэл судлалын хүрээлэн байгуулагдсан. Хүрээлэнгийн эрхэм зорилго нь дэлхийн тэргүүлэх тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад олон салбарын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэлзүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр хангах, нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, гадаад дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.