Нийтлэсэн
Салбар дундын трансляц буюу салбар дундын шинжлэх ухаан дамжуулалт
Салбар дундын трансляц буюу салбар дундын шинжлэх
ухаан дамжуулалт гэж юу вэ?
Салбар дундын трансляц буюу салбар дундын шинжлэх ухаан дамжуулалт гэдэг нь орчуулгын
шинжлэх ухаан /translation science/-д суурилан шинжлэх ухаан дамжуулалт буюу хөрвүүлэх
шинжлэх ухааны загвар /translational science model/-аар хөгжиж ирсэн. Харин дэлхий нийтийг хамарсан
ковид-19 цар тахлын үеийн вакцин үйлдвэрлэл, хэрэглээний үед эрүүл мэндийн
салбарын лабораторийн тандалт судалгаа, эмнэлзүйн судалгаатай уялдуулан эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний хэрэглээнд шинэ технологийг нэвтрүүлэх, цар тахлын оношилгоо, эмчилгээ, хүн амын эрүүл мэндийг хамгаалах,
урьдчилан сэргийлэх чиглэлээр олон салбар шинжлэх ухааны уулзварт дамжуулах
шинжлэх ухаан /transmission science/ болон харьцангуй хурдацтай шинээр хөгжих байгаа
салбар дундын шинжлэх ухаан юм. Тухайлбал: Байгаль орчны микробиологи, барилгын шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа, мэдлэг, стандарт
боловсруулах үйл ажиллагааг дамжуулахад хэрэглэгдэж байна.
Эмнэлзүйн
суурь судалгаа болон Салбар дундын шинжлэх ухаан хоорондын ялгаа?
· Эмнэлзүйн судалгаа нь хүний эрүүл мэнд, өвчнийг судлах, оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ аргуудыг туршилт судалгааны үр дүнгээр тодорхойлох зорилготой бол салбар дундын шинжлэх ухаан нь судалгаанаас гарсан үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд голчлон анхаардаг.
Салбар
дундын шинжлэх ухаан яагаад чухал вэ?
Лабораторийн суурь судалгаа, эмнэлзүйн судалгааг дан
дангаар нь хөгжүүлэхэд хэрэглээ, хөрөнгө санхүү, мэдлэг мэдээллийн хувьд асар
их саад бэрхшээл тулгардаг бол салбар дундын шинжлэх ухааныг судалгаанд ашиглах
нь судалгаанаас гарсан үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрэглээнд
нэвтрүүлэхэд олон талын ашиг тустай.
Хамгийн энгийн жишээг дурдвал: Дэлхий дахинд шинжлэх
ухааны нээлт, туршилт судалгаанууд хэрэглээнд нэвтэрч, хөгжил дэвшилтэд
нөлөөлөхийн тулд туршилт судалгаа, хөрөнгө санхүүжилт, төрийн бодлого, зохион
байгуулалт, техник технологи гэх мэт асар олон салбарын системийн дараалал
шаардагддаг. Үүнд Салбар дундын шинжлэх ухааныг идэвхжүүлснээр тулгамдаж буй асуудлуудыг илүү
хурдан, зохион байгуулалттайгаар шийдэх боломжтой болох юм.
Дараагийн сэдвээр бид бүхэн салбар дундын шинжлэх
ухааны төрлүүд болон уг шинжлэх
ухааныг ямар аргаар эдийн засгийн
эргэлтэд оруулдаг тухай тайлбарлах болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа Тархи,
Сэтгэл судлалын хүрээлэнгийн Салбар дундын трансляц (шинжлэх ухаан дамжуулалт), инновацын төвийн дарга З.Отгон