Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Сэтгэл судлалын салбар

ТССХ-ийн Сэтгэл судлалын салбар нь Монгол хүний ерөнхий сэтгэлзүйн хэв шинж, нийгэм ба төрийн тухай үзэл бодол, шийдвэр гаргах сэтгэлгээний онцлогийг тархины үйл ажиллагаа,  хүний амьдралын эхэн үеэс өтөл үе хүртэл хөгжлийн төвшинд нь сэтгэл судлалын шинжлэх ухааны орчин үеийн туршилт, судалгааны дэвшилтэт технологи, арга аргачлалд суурилан судалнаМонгол хүн амын сэтгэл зүйн эрүүл мэнд,  хүний хөгжлийн чиг хандлага-онцлогийг тодорхойлон, сэтгэл судлалын салбарын ирээдүйн хөгжлийн чиг  хандлагыг тодорхойлно.


Судалгааны үндсэн чиглэл:

1. Монгол хүний хөгжлийн сэтгэл зүй, сэтгэлгээний онцлог /хөгжлийн сэтгэл судлал/

2. Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал /боловсролын сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал/

3. Клиникийн сэтгэл судлалын туршилт судалгаа, оношилгоо үнэлгээний аргачлалыг олон улсын төвшинд хөгжүүлэх, практик хэрэглээний стандартыг бүрдүүлэх /стресс, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн үйлдлүүл, сэтгэл зүйн засал/

4. Сэтгэл зүйн судалгааны хэрэглэгдэхүүний валидаци судалгаа /тест, асуумж, туршилт/