Нийтлэсэн
ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл судлалын салбар эрдэмтдийн зөвлөлдөх анхдугаар уулзалтаа зохион байгууллаа. Уг уулзалтын зорилго нь Сэтгэл судлалын салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж дараах үндсэн асуудлын хүрээнд хэлэлцэв:
-Сэтгэл судлалын салбарын онолын болон суурь судалгааны чиглэл тодорхойлох.
-Сэтгэл судлалын салбарын эрдэмтдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд хэлэлцэв.
Энэхүү
уулзалтад сэтгэл судлалын салбарын эрдэм шинжилгээний болон практик үйл
ажиллагааны салбарын төлөөлөгч эрдэмтдээс:
o Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн шинжлэх
ухааны доктор, профессор Ш.Батсүх-ийг төлөөлөн Нарийн бичгийн дарга, сэтгэл
зүйч Д.Пүрэвсүрэн
o
МУИС-ийг төлөөлөн:
- Боловсрол
сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, сэтгэл судлаач, СХУ-ны доктор, профессор М.Дэлгэржав
- Сэтгэл
судлаач, ССУ-ны доктор,профессор Б.Батсайхан
o
МУБИС-ийг төлөөлөн:
- Сэтгэл
судлалын тэнхимийн багш, ССУ-ны доктор, профессор О.Мягмар
- Сэтгэл
судлалын тэнхимийн багш, ССУ-ны доктор, дэд профессор Ц.Баярмаа
- Сэтгэл
судлалын багш, тэнхимийн эрхлэгч ССУ-ны доктор Г.Галсанжамц
o
БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн
бичгийн дарга, ССУ-ны доктор С.Санжаабадам
o
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл
зүйч Б.Ууганцэцэг
o
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн
газрын дарга, доктор профессор Ц.Нацагдолгор нарын төлөөлөгч бүрэлдэхүүнтэй
уулзалт боллоо.
Уулзалтын үр дүнд ТССХ-ийн Сэтгэл
судлалын салбар МУИС, МУБИС, Боловсролын хүрээлэн болон бусад практик салбарын
мэргэжлийн үйл ажиллагаа, лабораторитой хамтран ажиллахаар тогтов. БШУЯ-ны
харьяа Боловсролын хүрээлэнгийн зүгээс ТССХ-тэй хамтарсан судалгааны ажлуудыг
хийх болон бусад холбогдох бичиг баримт, ном хэвлэлээр дэмжих хүрээнд хэлэлцэв. Уулзалтад орсон
эрдэмтэн судлаачид цаашид ТССХ-тэй тогтмол хамтын ажиллагаатай байхыг дэмжиж гарын
үсэг зурах ёслол болж өндөрлөлөө.