Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Эмнэлзүйн нейросайнсын салбар


Эмнэлзүйн нейросайнс нь тархи, төв мэдрэлийн тогтолцооны өвчин, эмгэгүүдийг илрүүлэх, оношлох, эмчилгээний аргыг боловсронгуй болгох, шинэ техник, технолгийг турших, нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй онолын мэдээллийг олон нийтэд таниулах зорилготой тархи судлалын салбар шинжлэх ухаан юм. Сэтгэцийн эмч, мэдрэлийн эмч, клиник сэтгэл судлаач, мэдрэлийн мэс заслын эмч болон бусад салбарын эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг нэгтгэсэн салбар дундын платформоор дамжуулан эмнэлзүйн нейросайнсыг хөгжүүлэх ажлын хүрээнд тархи, түүнтэй холбоотой эмгэгүүдийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээний талаарх Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагыг тогтоох зорилготой "Салбар дундын эмнэлзүйн кохорт судалгаа-г эхлүүлэн ажиллаж байна. 



Судалгааны чиглэлүүд:


  • Сэтгэцийн тулгамдсан асуудал /сэтгэл түгшил, сэтгэл гутрал, стресс/
  • Нойрны эмгэг /нойронд амьсгал тасалдах эмгэг, нойргүйдэл, хөл хөдөлгөөнтөх эмгэг/
  • Психосоматик зовиурууд
  • Дээрх эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйл /эрүү нүүрний гажиг, таргалалт, амьдралын хэв маяг, хооллолт, эмэгтэйчүүдийн эмгэгүүд/
  • Илрүүлгийн хэрэглэгдэхүүний валидаци судалгаа


Лабораториуд:


Нойр судлалын лаборатори
Нүүр ам судлалын судалгааны лаборатори

Салбар дундын эмнэлзүйн лаборатори


Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:


Нэр

Албан тушаал

Мэргэжил

Чиглэл

Холбоо барих

Т.Энхнаран

Эрхлэгч

Хүний их эмч

Нейробиологи

enkhnaran_t@mas.ac.mn

М.Цогт-Итгэл

ЭША

Хүний их эмч

Нойр судлал

tsogtitgel_m@mas.ac.mn

Д.Мөнхбаясах

ЭША

Хүний их эмч

Нойр судлал

munkhbayasakh_d@mas.ac.mn

Э.Мягмарцэрэн

Гэрээт

Хүний их эмч

Сэтгэцийн эмгэг судлал

miigaa2214@gmail.com