Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 7

Судалгааны тэргүүлэх чиглэл, судалгаа хөгжүүлэлт

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

ü  Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааны онолын болон хавсарга судалгааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх

ü  Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын болон хавсарга судалгааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх

ü  Салбар дундын тархи судлалын тэргүүлэх шинжлэх ухааныг сэтгэл судлалбусад шинжлэх ухаануудтай уялдуулан суурь болон хавсарга судалгаа хийх,  инновацийн бүтээгдэхүүн, мэргэжлийн үйл ажиллагаа хөгжүүлэх  

 

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

ҮНДСЭН ЧИГЛЭЛ-1: Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааны онолын болон хавсарга судалгааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх

 

Тайлбар: Тархи судлал нь хүний оюун ухаан, уураг тархины үйл ажиллагааг молекулын төвшингээс угсаатан хоорондын нийгмийн харилцааны төвшинд хүртэл нарийн судалдаг, биологи, хими, физик, математик зэрэг шинжлэх ухаануудад суурилдаг, хиймэл оюун ухаан, генийн инженерчлэл, сансрын биологи зэрэг орчин үеийн шинэ шинжлэх ухаануудын цөм нь болж хөгжиж байгаа дэлхийд тэргүүлэх шинжлэх ухааны чиглэл юм. 

Системийн ба молекулын нейросайнсын салбар нь хүн амын дундах тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны хөгжил, хэвийн үзүүлэлт, өвчин эмгэгийн шалтгаан, механизмыг молекулын, эсийн, генийн төвшинд  орчин үеийн аргачлалаар судалж ахисан төвшний суурь судалгааг хийж гүйцэтгэх, тархи судлалын лабораторид суурилсан салбар дундын судалгааны платформыг хөгжүүлэх зорилготой. Мөн түүнчлэн хүн амын тархины хөгжлийн судалгааг геномын сан үүсгэн, өвөрмөц байдлыг тодорхойлох, цаашилбал өвчлөлийн магадлалын зураглалыг боловсруулах, сэтгэцийн эмгэгийн тархалт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлстэй нь цогцоор судлахын тулд мэдээллийн сан үүсгэж биг дата, ухаалаг машины тусламжтайгаар судлах зорилготой.

Эмнэл зүйн нейросайнсын салбар нь хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийн оношлогоо, эмчилгээний аргачлалыг орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан судлагаанд үндэслэн хөгжүүлэх, тархи түүнтэй холбоотой эмгэгүүд тэр дундаа сэтгэцийн тулгамдсан асуудал, нойрны эмгэгүүд, тэдгээрт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлон эмнэл зүйн туршилт судалгаа хийх, эрт оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ технологийг нэвтрүүлэх зорилготой.  

 

Зорилтууд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1

·     Ковид-19-ын дараах сульдлын хам шинжийн тархалт, эмнэлзүйн хэв шинж, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа

·     Монгол хүн амын дундах ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг үнэлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа

·     Тархи түүнтэй холбоотой эмгэгүүдийг илрүүлэх, оношлох Олон Улсын стандарт бүхий асуумж, сорилыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нутагшуулах

·     “МонТайм-Лайн” салбар дундын эмнэлзүйн кохорт судалгааны хоёрдугаар үе шат буюу судалгааны хүн амыг багажийн болон лабораторийн шинжилгээнд хамруулах

Эмнэлзүйн туршилт судалгааны лаборатори, төв байгуулах. Үүнд:

·         Кохорт судалгааны төв

·         Стрессийн шалтгаант эмгэг судлалын лаборатори

Олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүлд судалгааны үр дүнг хэвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх

Олон улсын эрдэм шинжилгээний хурал чуулганд судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэх

2

Брокколи ургамлаас ходоод гэдэсний замын өвчин, мэдрэлийн системийн өөрчлөлт, судасны хатуурал, аливаа төрлийн хавдраас сэргийлэх үйлдэл бүхий биологийн идэвхит бүтээгдэхүүн гаргах  авах технологийн судалгааны нэгдүгээр шат буюу түүхий эдийн судалгааг хэрэгжүүлэх

·         Судалгаанд ашиглагдах ургамлын тармилжуулалт хийж, тус түүхий эдээс навч, цэцгийн булцуу, цэцгийн түүхий эд бэлтгэх

·         Түүхий эдийг судалгаагаар химийн, антиоксидант идэвхийг тогтоох, стандартчиллын судалгааг гүйцэтгэх

 

ҮНДСЭН ЧИГЛЭЛ-2: Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын болон хавсарга судалгааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх

 

Тайлбар: Хүн ба адгуусан амьтны сэтгэц болон зан үйлийг судалдаг шинжлэх ухааны салбар, Үгчлэн орчуулбал “Оюун санааны судалгаа” гэсэн утгатай. Монгол хүний ерөнхий сэтгэл зүйн хэв шинж, хөгжлийн онцлогийг нотолгоонд суурилсан орчин үеийн аргачлалаар судалж тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, нийгэм ба төрийн үзэл бодол, шийдвэр гаргах сэтгэлгээний онцлогийг тархины үйл ажиллагаа, зан үйл, оюун ухааны хөгжилтэй уялдуулах судлах зорилготой 

 

Зорилтууд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1

Бие хүний хэв шинж, сэтгэцийн үзэгдэл, оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт асуумжуудад зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй адаптаци хийх 

Stroop Test – буюу өнгө, үгний танин мэдэхүйн сорилыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй адаптаци хийх

Олон Улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд судалгааны үр дүнг хэвлүүлэх

Судалгааны үр дүнг олон Улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх 

Сэтгэл судлалын судалгааны арга, аргачлал, тестийн стандарт нэгдсэн сан бүрдүүлэх

2

Монгол хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох норматив датаг бүрдүүлэх хээрийн судалгаа  хийх

·      Сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох

·      Хүн амыг төлөөлөхүйц, иргэний бүртгэлд суурилсан судалгааны түүврийг зохих загварын дагуу сонгоход чиглэсэн судалгааны нэгж байгуулах

·      Монгол хүний сэтгэл зүйн хэв шинж, оюун ухааны чадвар, сэтгэл хөдлөл, төрх үйлийн мэдээллийн дата бааз үүсгэх

3

Эмнэл зүйн сэтгэл судлалын хүрээнд стресс, хэл яриа, сэтгэл хөдлөл, төрх үйл зэргийг ЕБС-ийн сурагчдын хүрээнд судлах

 

ЕБС-ийн сурагчдын хүрээнд EEG-нойрны аппаратад суурилсан стрессийн шалтгаант төрх үйл, суралцахуйн бэрхшээлийг тодорхойлж, дата бааз үүсгэх 

Салбарын мэргэжилтэнд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

 

ҮНДСЭН ЧИГЛЭЛ-3: Салбар дундын тархи судлалын тэргүүлэх шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад шинжлэх ухаануудтай уялдуулан суурь болон хавсарга судалгаа хийх,  технологи дамжуулах, инновацийн бүтээгдэхүүн, мэргэжлийн үйл ажиллагаа хөгжүүлэх  

 

Тайлбар: Transmission science буюу олон салбар дундын шинжлэх ухааныг дамжуулах гэсэн нэр томьёогоор дэлхий нийтэд шинэ шинжлэх ухаан хөгжиж байна. Үүнтэй уялдуулан ТССХ-гийн Мultidisciplinary Transmission (Technology Transfer) and Innovation center буюу Салбар дундын трансляц (технологи дамжуулалт), инновацийн төв гэсэн бүтцийг идэвхжүүлэн салбар дундын тархи судлалын тэргүүлэх шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад шинжлэх ухаануудтай уялдуулан суурь болон хавсарга судалгаа хөгжүүлэлт, цөм технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх нэгдсэн платформ үүсгэх,  салбар дундын судлаачдийн Пи-Ай тогтолцоог нэвтрүүлэх, салбар дундын судалгааны мэдээллийн сан, оюуны өмчийн бүрдүүлэлт, баталгаажуулалт хийх, салбар дундын судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлгээжүүлэх, судалгааны үр дүнгээр гарааны компани болон инновацийн зөвлөх компани, энтрeпренершип хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүн, мэргэжлийн үйл ажиллагаа хөгжүүлэх зорилготой. 

  

Зорилтууд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1

Салбар дундын тархи судлалын тэргүүлэх шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад шинжлэх ухаануудтай уялдуулан суурь болон хавсарга судалгаа хөгжүүлэлт, цөм технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх нэгдсэн платформ үүсгэх, 

 

(А. Нойрны эмгэгтэй зорилтот бүлгийг  50 хүнийг нарийн мэргэжлийн полисомографийн аппаратад оруулан эмнэлзүйн дата мэдээлэл цуглуулан эмчилгээ, оношлогоо хийх технологийн туршилт, зүгшрүүлэлтийн зардал   

Б. Нейромаркетинг болон инновацийн мэдээлэл судалгааны зардал 

В. Брокколи ургамлаас биологийн идэвхэт бүтээгдэхүүн гарган авах цөм технологийн туршилт судалгааны зардал 

Г. Эрүү залах зэмсэг үйлдвэрлэх технологийн туршилт зүгшрүүлэлтийн зардал 

Д. Нойронд амьсгал тасалдах хам шинжтэй зорилтод бүлгийн 50 хүнийг эрүү залах зэмсгээр эмчлэх технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх зардал)

 

Тархи, сэтгэл судлалын болон салбар дундын судалгааны чиглэлээр тэргүүлэх судлаачдын Пи-Ай тогтолцоог нэвтрүүлэх 

Салбар дундын тархи судлалын тэргүүлэх шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад шинжлэх ухаануудтай уялдуулан суурь болон хавсарга судалгаа хөгжүүлэлт, 

Салбар дундын цөм технологийн судалгаа, туршилт, зүгшрүүлэлт хийх нэгдсэн платформ үүсгэх 

Салбар дундын суурь болон хавсарга судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх 

А. Нойрны эмгэгтэй зорилтот бүлгийн  50 хүнийг нарийн мэргэжлийн полисомографийн аппаратад оруулан эмнэлзүйн дата мэдээлэл цуглуулан эмчилгээ, оношлогоо хийх технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх   

Б. Нейромаркетинг болон инновацийн мэдээлэл судалгаа хийх 

В. Брокколи ургамлаас биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах цөм технологийн туршилт судалгаа хийх 

Г. Эрүү залах зэмсэг үйлдвэрлэх технологийн туршилт зүгшрүүлэлт хийх 

Д. Нойронд амьсгал тасалдах хам шинжтэй зорилтот бүлгийн 50 хүнийг эрүү залах зэмсгээр эмчлэх технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх 

2

Салбар дундын судалгааны мэдээллийн сан, оюуны өмчийн бүрдүүлэлт, баталгаажуулалт хийх, судалгааны нээлттэй платформ, цахим засаглал хөгжүүлэх 

 

( Судалгаа, туршилтын зориулалттай лиценз бүхий програм хангамж, цахим засаглал хөгжүүлэх, залуу судлаачдын дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зардал, судалгааны нэгдсэн платформд нэвтрэх эрх авах зардал )   

Оюуны өмчийн бүртгэл, баталгаажуулалт хийх 

Мэдээллийн дата сан болон цахим засаглалын ERP систем хөгжүүлэлт  хийх  

Салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, нээлттэй платформ хөгжүүлэх 

Залуу судлаачдын клуб байгуулж, залуу судлаачдын дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах 

3

Салбар дундын судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлгээжүүлэх, судалгааны үр дүнгээр гарааны компани болон инновацийн зөвлөх компани, энтрeпренершип хамтын ажиллагааг хөгжүүлэх  

 

(Судалгааны үр дүнгээр инновацийн бүтээгдэхүүн гарааны компанийн хөгжүүлэлтийн зардал, Гадаад, дотоодын гэрээт зочин судлаачдыг урьж ажиллуулах  зардал ) 

 

Төр хувийн хэвшлийн түншлэлээр салбар дундын судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Тэнгэр ээл ХХК-ны байр, нойрны эмгэгийн нарийн мэргэжлийн Полисомонографийн аппаратыг түшиглэн үзлэг шинжилгээ хийх, Мануултрейд ХХК-ны Ортидент эмнэлгийг түшиглэн эмнэлзүйн мэргэжлийн туршилт зүгшрүүлэлт хийх мэргэжлийн үйл ажиллагаа  явуулах 

Хүрээлэнгийн салбар дундын судалгаа, мэргэжлийн үйл ажиллагаа хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу салбар дундын кохорт болон бусад хамтарсан судалгааны үр дүнгээр гарааны компани байгуулах, оюуны өмчийн бүртгэл баталгаажуулалт хийх, шинээр гарааны компани байгуулан төсвийн бус орлогын эх үүсвэр бүрдүүлэх (Эндоумент сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмийн үйлдвэр, сувилал, эмнэлэг,  ахисан төвшний сургууль г.м)

Гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гэрээт зочин судлаачдыг урьж ажиллуулах

Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний цахим системийн мэргэжлийн гарааны компани үүсгэх (апп, вэб хуудас, чатбот)