Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 8

Захирлын мэндчилгээ



Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн захирлын мэндчилгээ



Монгол Улсын төрийн бодлогоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 299 тоот тогтоолоор Шинжлэх Ухааны Академийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнг үүсэн байгуулагдсан нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэх хөрс, суурь тавигдлаа. Тархи, сэтгэл судлалын хүрээлэн (ТССХ) нь молекул, системийн нейросайнсын салбар, эмнэлзүйн нейросайнсын салбар, сэтгэл судлалын салбар, салбар дундын трансляц, инновацын төв захиргаа, менежментийн хэлтэс гэсэн 5 нэгж, 15 орон тоотойгоор төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэн ажиллаж байна. Монгол Улсад Тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлхийн тэргүүлэх тархи судлалын шинжлэх ухааны техникүүдийг эзэмшин шинжлэх ухааны туршилт, судалгаа боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх, тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөрийг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, тархи сэтгэл судлалын судалгааны ажлын үр дүнг үйлдвэр, практикт нэвтрүүлэх чиглэлээр салбар дундын судалгаа, инновацын платформ хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдмийн хамт олны өмнөөс албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэндчилье. Тархи, сэтгэл судлалын хүрээлэн (BMRI) нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр клиник болон, молекул биологийн лаборатори, нойрны лаборатори, нүүр ам судлалын лаборатори, дотоод шүүрэл судлалын лаборатори ашиглалтад оруулж, эмнэлзүйн судалгааны бааз Орто-дент эмнэлгийг мэдрэл, сэтгэц, нойрны чанар, эрүү нүүрний гажиг засал, шүдний чиглэлээр тусгай зөвшөөрөл авч инновацын үйл ажиллагаа явуулж байна. Дээрх судалгааны материаллаг баазыг түшиглэн хувийн хэвшлийн санхүүжилттэй 2 төсөл, ШУТС-ийн санхүүжилттэй 4 төсөл, ЭМДС-ийн санхүүжилттэй 2 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Судалгааны үр дүнгүүдийг баталгаажуулах зорилгоор эрдмийн зөвлөл, олон улсын эрдэмтдийн зөвлөл, ёс зүйн хороо, оюуны өмчийн хороо байгуулагдан ажиллаж, гадаад, дотоодын төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарын олон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Монгол Улсад тархи сэтгэл судлалыг хөгжүүлэх, бүс нутаг, улс орны өмнө тулгамдсан олон талт асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төр, захиргаа, хувийн хэвшил, олон улсын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй байх болно. Дэлхийн хүн төрөлхтөн, тэн дундаа Монгол хүнийхээ тархи, сэтгэлийн амар амгаланг бэхжүүлэхийн төлөө, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаанаар тасралтгүй судалгаа шинжилгээ хийж, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх ажил эгнэгт бадран хөгжих болтугай.


ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал,

АУ-ны доктор., профессор Ж. Цолмон