Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 14

Салбар төв лаборатори



 

Молекул, системийн нейросайнсын салбар нь Тархины үйл ажиллагааг генийн түвшинд шинжлэн судлах, уургийн нийлэгжил, эс хоорондын уялдаа холбоог нарийвчлан судлах замаар монгол хүний тархины хөгжлийн геномын сан үүсгэн өвөрмөц байдлыг тодорхойлох, ургамлын гаралтай эм бэлдмэл гарган авах зэрэг системийн нейросайнсын болон молекулын суурь судалгаа явуулж, салбар дундын судалгааг идэвхжүүлэн дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан тархи судлалын техник технологийг турших, нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэл гаргана.

СУДАЛГААНЫ  ЧИГЛЭЛҮҮД:

1.    Суурь болон хавсарга судалгаа, төсөл, грантыг дангаар болон дотоод, гадаадын хүрээлэн, төвүүдтэй хамтран хэрэгжүүлэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх;

2.    Үйл ажиллагаа, чиг үүргийнхээ хүрээнд дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн судалгаа шинжилгээний болон сургалтын ажилд оролцох, хамтарсан судалгаа хийх;

3.    Молекул,системийн нейросайнсын чиглэлийн суурь судалгаа, захиалгат болон судалгааны бусад төслүүдийг гүйцэтгэх замаар судалгаа-боловсруулалтын   ажлын үр дүнг амьдрал практикт нэвтрүүлэх;

4.    Бусад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд хийгдэж байгаа судалгаа шинжилгээний болон сургалтын ажилд оролцох,

5.    Эрдэм шинжилгээний хурал,сургалт, семинар зохион байгуулах, ном бүтээл хэвлэх; дотоод, гадаадын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх(Scopus, IF)