Нийтлэсэн
Салбар
дундын трансляц (шинжлэх ухаан дамжуулалт), инновацын төв нь Монгол Улсад тархи, сэтгэл судлалын шинжлэх
ухааныг хөгжүүлэх, салбар дундын судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх
зүйн орчин бүхий платформ бий болгох, судлаачдын оюуны өмчийн бүртгэл
баталгаажуулалт, үнэлгээ, лицензийн гэрээ хийх замаар хүрээлэнгийн дэргэд
салбар дундын гарааны компаниуд, инновацийн зөвлөх
компанийг байгуулах, төр-хувийн хэвшил-шинжлэх ухааны
байгууллагуудын түншлэл, энтрепренершип хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Мөн
шинжлэх ухаан технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх,
эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгаа боловсруулалтын ажлыг
дэмжин, хурал, семинар, уулзалтыг мэргэжлийн
байгууллагуудтай хамтран зохион байгуулах, судалгааны үр дүнг эдийн
засгийн эргэлтэд оруулах үйлдвэрлэл, технологи дамжуулалт, инновацын
үйл ажиллагааг идэвхжүүлэн төсвийн бус орлогын эх үүсвэрийг бүрдүүлнэ.
Судалгааны бүтээлийн жагсаалт | Цахим шуудан |